Хөтөлбөр

Хичээлийн товч агуулга:
Аналитик хими-I нь чанар, тооны анализын онол, практикийн асуудлуудыг судална. Чанарын анализын хэсэгт катион ба анионуудыг үелэх хууль, үелэх системийн үндсэн дээр ангилж, тэдгээрийг таних, нээх анализын урвалуудын үндсэн дээр нарийвчлан судална. Гомоген, гетероген системийн тэнцвэр, хүчил суурийн тухай орчин үеийн онолууд, буфер уусмал, давсны гидролизын онолын асуудлыг судална. Мөн исэлдэн-ангижрах урвал, органик урвалж, комплекс болон коллойд нэгдлийн анализын хэрэглээ, тооны анализын судлах зүйл, эзэлхүүний болон жингийн анализын онолын болон практик аргуудтай танилцах болно. 

Дүгнэх журам:
Нийт 100 оноо авахаас улирлын шалгалт 40 оноо, хичээлийн явц 60 оноо. Үүнээс:
  • Лекцийн ирц – 4 оноо  
  • Семинар – 12 оноо
  • Үндсэн мэдлэг шалгах явцын шалгалт  2 удаа, тус бүр 9 оноо (бүгд 18 оноо)
  • Бие даалтын ажил 2 удаа, тус бүр 5.5 оноо (бүгд 11 оноо)
  • Лабораторын ажил- 15 оноо
Лабораторийн ажлыг хичээл бүрийн эцэст тооцно. Улирлын сүүлчийн лабораторийн хичээл дээр явцын бүх оноог нэгтгэн оюутанд танилцуулна.

Холбоо барих хаяг:

Утас:  +976-11-32-77-93 
Хаяг: МУИС-ийн төв байр, Их Сургуулийн гудамж-1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол


Цагийн хуваарь:

Даваа-Баасан       8.00- 18.00