Thursday, January 6, 2011

Аналитик химийн багш нарын хамтлаг

Монгол Улсын Их сургуультай хамт  1942 онд Химийн тэнхим байгуулагдан,  хүн, мал эмнэлэг, мал зүйн ангийн мэргэжлээр анхны оюутнуудаа элсүүлэн тэдэнд химийн хичээлүүдийг заах болсоноор дээд боловсролын химийн сургалт  эхэлсэн түүхтэй. 
Химийн мэргэжлийн сургалтыг 1955 оноос эхлэн явуулсанаас эхлэн салбарын бүтэц бүрэлдэхүүн болон сургалтанд өөрчлөлт гарч, химич химийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэрийн газрын химич мэргэжилтнүүдийг бэлтгэх болсонтой холбоотой химийн мэргэжлийн үндсэн курсуудыг заах болсон байна.  Үүний нэг нь аналитик химийн хичээл болно.  Иймд Аналитик химийн хичээлийн сургалт, сурах бичиг, сургалтын материаллаг бааз зэргийг хөгжүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад эрдэмтэн багш нар гэвэл доктор профессор П.Даваадорж,  доктор профессор М.Юндэн, доктор профессор А.Мөнгөнцэцэг, доктор профессор Г.Сүхдорж нар юм.
Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль гарсантай холбоотой  1998-1999 оноос эхлэн МУИС-ийн сургалтын дүрэмд өөрчлөлт оруулан, сургалтыг гурван шатаар явуулахаар болж бакалаврын 5 жилийн сургалтыг 4 жилд багтааж сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн тодорхойлолтыг  өөрчлөн явуулсаар байна.
Аналитик химийн хамтлаг OCW –ийн уралдаанд оролцох болсон үндэслэл нь  Аналитик химийн хичээл нь Хими, химийн инженерчлэлийн сургуулийн Ерөнхий аналитик химийн тэнхим дээр олон жил сургалтаа явуулж ирсэн, олон жилийн түүхтэй, сургалтын хөтөлбөр, агуулга нь тогтмолжсон химийн мэргэжлийн үндсэн хичээлүүдийн нэг юм.

Аналитик химийн багш нарын хамтлагт:

1. Сандагийн Даваасүрэн

Төгссөн сургууль: МУИС, Байгалийн Ухааны Факультет
Мэргэжил: химич, химийн багш
Эрдмийн зэрэг, цол: Ш.У-ны доктор, проф
Заадаг хичээл: Аналитик хими, Өнгөт, үнэт металл, ховор элементийн хими, Биогеотехнологи
Судалгааны чиглэл: биогидрометаллурги, өнгөт, үнэт металл, ховор элементийн аналитик хими, хүнд металлын биосорбци




2. Оюунцэцэгийн Болормаа

Төгссөн сургууль: ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургууль
Мэргэжил: химич, химийн багш
Эрдмийн зэрэг, цол: доктор
Заадаг хичээл: Аналитик хими, Усны хими, Хүрээлэн буй орчны хими
Судалгааны чиглэл: хүрээлэн буй орчны хими, анализын хэмжил зүй






3. Алтанбаярын Мөнгөнцэцэг

Төгссөн сургууль: МУИС, Байгалийн Ухааны Факультет
Мэргэжил: химич, химийн багш
Эрдмийн зэрэг, цол: доктор, дэд проф
Заадаг хичээл: Аналитик хими, Усны хими, органик бус нэгдлийн хроматограф
Судалгааны чиглэл: гидрохими,




4. Төөгөөгийн Энхдөл 

Төгссөн сургууль: МУИС, Химийн Факультет
Мэргэжил: Экологи химич, химийн багш
Эрдмийн зэрэг, цол: доктор
Заадаг хичээл: Аналитик хими, Усны хими, Хүрээлэн буй орчны хими
Судалгааны чиглэл:  хүрээлэн буй орчны хими, гидрохими
5. Нарангэрэлийн Тамирхүү

Төгссөн сургууль: МУИС, Химийн Факультет
Мэргэжил: Экологи химич, химийн багш
Эрдмийн зэрэг, цол: магистр
Заадаг хичээл: Аналитик хими
Судалгааны чиглэл:  хүрээлэн буй орчны хими
6. Ооноогийн Алтанцэцэг 

Төгссөн сургууль: МУИС, Байгалийн Ухааны Факультет
Мэргэжил: химич, химийн багш
Эрдмийн зэрэг, цол: магистр
Заадаг хичээл: Аналитик хими, Усны хими
Судалгааны чиглэл:  гидрохими