Оюутны санал, асуулга

2010-2011 оны хичээлийн жилд Аналитик хими-I хичээлийн талаар оюутнуудаас авсан санал асуулгын дүн
      
 Аналитик хими-I хичээлийн хөтөлбөрийг шинэчилэн боловсруулж, 2010-2011 оны хичээлийн жилийн 1-р улиралд сургалтанд хэрэглэсэнтэй холбогдуулан энэ хичээлийг судалсан нийт оюутнуудын 50%-ийг хамруулан ХХИС-ийн бакалаврын сургалтын албанаас зохион байгуулан санамсаргүй түүврийн аргаар санал асуулгыг лекц, семинар, дадлага, бие даалт, явц болон улирлын шалгалтыг хамруулан авсан дүнг багцлан харууллаа.   Үүнд:

Лекцийн хичээлийн тухайд - оюутнуудын олж авч байгаа мэдлэг, сэтгэл ханамж хангалттай, хичээлийг явуулж байгаа арга, хэлбэр зохистой байгаа нь оюутнуудын санал асуулгын дүнгээс харагдаж байна. Харин интернетийн орчинд оюутнуудын ажиллах арга барил, компьютерийн боломжоос хамааран лекцийн материалыг бүх оюутнууд жигд урьчилан авч чадахгүй, мөн лекцийн хичээл явагдаж байхад бүрэн тэмдэглэл хийж амжихгүй байгаа зэрэг нь цаашид сургуулийн сургалтын материаллаг баазыг дээшлүүлэх шаардлагатай болохыг харуулж байна. Лекцийн хичээлийн санал асуулгын дүнг Зураг 1(а-д)-д харууллаа. 
 Зураг 1. Лекцийн хичээлийн санал асуулгын дүн

Семинарын хичээлийн тухайд - энэ хичээлийг багаар явуулах нь зохистой байгаа мөн  хичээлийг явуулж байгаа арга, хэлбэр оюутанд өгөөжтэй байгаа нь оюутнуудын санал асуулгын дүнгээс харагдаж байна. Семинарын хичээлийн санал асуулгын дүнг Зураг 2 (а-б)-д харууллаа. 
Зураг 2. Семинарын хичээлийн санал асуулгын дүн

Лабораторийн хичээлийн тухайд – энэ хичээлийг явуулж байгаа материаллаг бааз, хичээлийн бэлтгэл  хангалттай сайн хийгддэг мөн лабораторийн хичээлийн зарим сэдвийг видео-лекц гэсэн холимог хэлбэрээр явуулсан нь оюутнуудад маш их үр өгөөжтэй болсоныг санал асуулгын дүн харуулж байна. Мөн тус хамтлагаас  санаачилсан оюутны бие даалтыг явуулдаг болон үнэлэх хэлбэр нь оюутны сурах арга барилыг эзэмшихэл тустайг нийт оюутнууд хэлж байна. Явц болон улирлын шалгалтыг тест, амаар авч байгаа хэлбэрийг  болон үнэлгээний шалгуурыг сайшаасан байна. Санал асуулгын дүнг Зураг 3 (а-д)-д харуулсан болно.
Зураг 3. Лаборатори, бие даалт, явц болон улирлын шалгалтын талаарх санал асуулгын дүн 

Аналитик хими-I-ийн лекц, семинар, дадлагын хичээлийн агуулга, эдгээр хичээлийг явуулж байгаа хэлбэр, хичээлийн материаллаг бааз, хичээлийн бэлтгэл зэрэг үзүүлэлтийг нийтэд нь 100 хүртэл оноогоор үнэлүүлэхэд санал асуулгад оролцсон нийт оюутны 40 % нь 90-100 оноо, 53% нь 79-89 оноо, 5.6% нь 59-69 оноо, 1.4% нь 50-с доош оноогоор дүгнэснээс харахад Аналитик химийн хамтлагаас зааж байгаа хичээлийн хөтөлбөр агуулга нь шаардлага хангаж байна гэж үзлээ.  Асуулгын дүнг Зураг 4-р харуулав. 

Зураг 4. Аналитик хими-I хичээлийн санал асуулгын ерөнхий үнэлгээ оноогоор