Бие даалт

АНАЛИТИК-ХИМИ I ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛИЙН
II БИЕ ДААЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖ

1.      Бие даалтын ажлын сэдэв
1.1.         Хүчил-суурийн титрлэлт, гол индикаторууд, хэрэглээ
1.2.         Исэлдэн-ангижрах урвалыг анализад хэрэглэх, исэлдэн-ангижрах потенциал
1.3.         Комплекс нэгдлийн уусмал дахь тэнцвэр, батжилын тогтмол, задралын тогтмол, комплекс нэгдлүүдийг анализад хэрэглэх нь
1.4.         Муу уусдаг нэгдлийн уусмал дахь тэнцвэр, уусах чанар, анализад хэрэглэх ач холбогдол
1.5.         Буфер уусмал, буферын багтаамж, анализад хэрэглэх ач холбогдол
1.6.         Исэлдэн-ангижрах урвалын титрлэлтэнд өргөн хэрэглэдэг индикаторууд
1.7.         Комплексонометрийн титрлэлтэнд хэрэглэглэгддэг индикаторууд
1.8.         Муу уусдаг нэгдлийг анализад хэрэглэх, гол индикаторууд, ач холбогдол
1.9.         Комплекс нэгдэл үүсгэгч агентууд, хелатын нөлөө
1.10.     Саармагжих урвалын титрлэлтэнд өргөн хэрэглэглэгддэг индикаторууд
1.11.     Анализын хэмжил зүй, нэр томьёо, анализын явцад гарах алдаа, эх үүсвэр, төрөл, алдааг үнэлэх
1.12.     Сул хүчлийг хүчтэй сууриар титрлэх (урвуу тохиолдол), титрлэлтийн муруй, хэрэглэгдэх индикатор, индикаторын сонголт
1.13.     Хүчтэй хүчлийг хүчтэй сууриар титрлэх (урвуу тохиолдол), титрлэлтийн муруй, хэрэглэгдэх индикатор, индикаторын сонголт
1.14.     Сул хүчлийг сул сууриар титрлэх (урвуу тохиолдол), титрлэлтийн муруй, хэрэглэгдэх индикатор, индикаторын сонголт
1.15.     Олон суурьт хүчил буюу түүний давсыг титрлэх, титрлэлтийн муруй, хэрэглэгдэх индикатор, индикаторын сонголт
1.16.     Исэлдэн-ангижрах урвалын уусмал дахь тэнцвэр: электродын потенциал ба исэлдэн-ангижрах урвалын тэнцвэрийн тогтмол, тэдгээрийн холбоо 
1.17.     Титрлэлтийн аргууд шууд, урвуу, орлуулан титрлэх, тэдгээрийн гол ялгаанууд, анализын хэрэглээ
1.18.     Тунадас, ангилал, тавигдах шаардлага, бохирдолт
1.19.     Уусахын үржвэр болон уусах чанарыг идеал болон бодит системд тооцох
1.20.     Органик урвалжийг анализад хэрэглэх (2-3 органик урвалжийг жишээ болгон тайлбарла), шинж чанар, сонголт, урвал явагдах механизм, анализын хэрэглээ
2.      Бие даалтын ажлыг гүйцэтгэх удирдамж
2.1.   Баг тус бүр 3 оюутаны бүрэлдэхүүнтэй байх
2.2.   5-аас доошгүй слайдыг 5 минут орчим илтгэхээр бэлтгэх
2.3.   Times New Roman эсвэл Arial фонтоор хийх
2.3.1.      Гарчигийн хэмжээ- 30
2.3.2.      Текстийн хэмжээ- 24
2.4.    Бие даалтын ажлыг бичиж эмхэтгэхэд:
2.4.1.      Сэдэв, илтгэгчийн нэр, анги
2.4.2.      Илтгэлийн дараалал
2.4.3.      Илтгэлийн гол агуулга
2.4.4.      Дүгнэлт
2.4.5.      Ном зүй зэргийг багтаасан байна.
3.      Илтгэлийн power point файлыг 2010 оны 12-р сарын 17-ны Баасан гаригт 18.00 цагаас өмнө analytchem.num@gmail.com руу явуулах
4.      Бие даалтын ажлыг 2010 оны 12-р сарын 20-ны Даваа гаригт 14.00 цагт хамгаална. 
5.      Багшийн лекцийг бүрэн хуулж, ном сурах бичиг хэрэглээгүй, өөрсдөө уншиж боловсруулалт хийгээгүй тохиолдолд оноо хасна.
6.      Хугацаа хоцорсон тохиолдолд хүлээж авахгүй 

Бие даалтыг хийж гүйцэтгэсэн жишээ илтгэлүүдийг татаж үзэж болно. Илтгэл 1, Илтгэл 2, Илтгэл 3